Худалдан авагч/захиалагч UNI-PRO Брэндийн цахим хуудсаар захиалга хийж, төлбөр төлөхөөс урьтаж энэхүү худалдаа үйлчилгээний нөхцөлтэй бүрэн гүйцэт танилцаж, бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн байна.
1. ЗАХИАЛГА
Худалдан авагч/захиалагч нь бүтээгдэхүүний загвар, өнгө, размер, тоо ширхгийг худалдагч талын зүгээс бэлтгэн, ил тод байршуулсан мэдээллүүдийг сайтар судалж, сонгон, хүртэлтийн мэдээллийг үнэн зөв бөглөж захиалга хийнэ. Захиалга илгээгдэхээс өмнө сонгосон бараа, холбогдох бусад мэдээллийг дахин нягталж шалгахыг зөвлөж байна.
Барааны үлдэгдэл, сонгосон размер болон бусад нөхцөлөөс шалтгаалан захиалгыг баталгаажуулах боломжгүй тохиолдолд худалдагч талтай холбогдож мэдээлж, мэдээлэл авах боломжтой.
Худалдан авагч/захиалагч захиалга баталгаажсаны дараа бүртгэлтэй утасны дугаар эсвэл цахим шуудангаар өөрт ирсэн захиалга баталгаажсан тухай мэдэгдэл, түүнд байх захиалгын дахин давтагдахгүй дугаарыг санах, хадгалах, хариуцах үүрэгтэй. Мартсан үрэгдүүлснээс үүсэх хүндрэл эрсдэлийг Худалдагч тал хариуцахгүй.
2. ТӨЛБӨР ТООЦОО & ЗАХИАЛГА БАТАЛГААЖУУЛАЛТ
Бүтээгдэхүүний үнэ тухайн захиалга хийх үед цахим хуудаст харагдаж буй үнээр тооцогдоно.
Хүргэлтийн төлбөр бүтээгдэхүүний үнэ дээр нэмж тооцогдоно.
Бүтээгдэхүүн болон хүргэлтийн төлбөрийг амжилттай төлснөөр захиалга баталгаажиж Худалдан авагч/захиалагч бүртгүүлсэн утасны дугаар эсвэл цахим шуудангаар захиалга баталгаажсан тухай мэдэгдэл очно.
3. ХҮРГЭЛТ
Хүргэлтийн анхлан тохирсон хүргэгдэх хугацаа төлбөр төлөгдөж захиалга баталгаажсанаас хойш, хотын 6-н дүүргийн хэмжээнд 12-72 цаг байна. Хугацаа нь захиалгын ачаалал, барааны бэлэн байдал болон хүргэлтийн бүсээс шалтгаалан өөр байж болно.
Налайх, Багануур, Багахангай болон бусад 21 Аймгийн хүргэлтийн хувьд Худалдагч талын тухайлсан цаг хугацаанд санал болгосны дагуу хүргэнэ. Налайх, Багануур, Багахангай болон бусад 21 Аймгийн хувьд Худалдагч тал бараа заавал хүргэх үүрэг хүлээхгүй.
Худалдан авагч/захиалагч нь өөрийн бараа хүргүүлэн авах хаяг, утасны дугаар болон шаардлагатай бусад мэдээллийг үнэн зөв бөглөөгүй, буруу эсвэл дутуу бөглөснөөс шалтгаалсан хүргэлтийн саатал, эрсдэлийг бүрэн хариуцна. Хүргэлттэй холбоотой асуулт, санал, гомдол, эрсдэлээс үүдэлтэй нэхэмжлэл зэргийг Худалдагч талын гэрээт «Очлоо Экспресс» хүргэлтийн компанид …………… цахим хаяг эсвэл ............ дугаарт холбогдож захиалгын дугаарын дагуу гаргаж шийдвэрлүүлнэ.
4. РАЗМЕР СОЛИХ & БАРАА БУЦААХ
Худалдан авагч/захиалагч захиалга хийхээс өмнө UNI-PRO-ийн бараа бүтээгдэхүүний хэмжээний хүснэгттэй танилцаж тохирох хэмжээг сонгоно.
Хэрэв Худалдан авагч/захиалагч-д барааны хэмжээ таараагүй эсвэл бараа таалагдаагүй нөхцөлд хүлээн авснаас хойш 24 цагийн дотор төв салбар дээр буюу ХУД-ийн 1-р хороонд байрлах Худалдагч талын SHOWROOM дээр биеэр хүрэлцэн ирж хэмжээ солих эсвэл бараа буцаах хүсэлт гаргаж болно.
Худалдан авагч/захиалагч худалдан авсан барааны хэмжээ солих эсвэл буцаах хүсэлт гаргах нөхцөлд тухайн барааг ашиглаагүй, угаагаагүй, бохирдуулаагүй, гэмтээгээгүй, шошго, уут, сав, баглаа боодлыг анхны байдлаар хадгалсан байх шаардлагатай. Солих эсвэл буцаахаар хүсэлт гаргасан бараа нь дээрх шинж чанарын аль нэгийг агуулагүй, зөрчсөн, аливаа байдлаар хангаагүй нөхцөлд Худалдагч тал хүсэлтийг хүлээн авч хэмжээ солихгүй эсвэл буцаалт олгохгүй байх эрхтэй.
5. НУУЦЛАЛ
Худалдагч тал бараа бүтээгдэхүүний захиалгыг хүлээн авах явцдаа олж авсан худалдан авагч/захиалагчийн хувийн мэдээллийг бусдад задруулахгүй, дамжуулахгүй байх үүрэгтэй.
Худалдагч тал бараа бүтээгдэхүүний захиалгыг хүлээн авах явцдаа олж авсан худалдан авагч/захиалагчийн хувийн мэдээллийг өөрийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, таниулах, сайжруулахын тулд судалгааны зорилгоор ашиглах эрхтэй байна.